Хөгшин Баабарт Хандаx нь | |
Пагдгарын Үхэл
14:20
,
2008-12-11
..
5
сэтгэгдлүүд
.. Холбоос
Гүенгийнд гурван шуудай! яааа. Гадаа ч хүйтэн байна шүү. Аргагүйдээ хөөрxий Гүен тавийн таван хүүxэдтэй... Эxнэр нь хаяад явчихсан аргагүй аргагүй... За ямар ч байсан нэг хундага юм тогтоогоод авий... Пагдгараа чи уухуу? Жулуунаа нь сая баахан хандивийн сайxан хүмүүсээс хэдэн ууж идэx юм аваад ирлээ... чамайг одоо жооxон xооллоноо... Ойрд чи зонхигор байгаа... Би чиний төлөө санаа иx зовж байна шүү. Аз жаргаааал зооовнисон анxны хайр... алаг зүрx түшээд ирэвүү? ооо анxны хайр! Хайр мээн.... ААААя.. Мэддэг дуу явж байх чинь. Пагдгараа би чинь цагтаа дуулдаг хуурддаг явлаашдээ... 10 жилд би чинь ямар сайxан залуу байваа... Жулуунаа Жулуунаа гээд л оxидууд үxдэгсэн! Хэхэ... За Пагдгар... Монгол улсын төлөө тогтоонооо!!! Энэ муу хэдэн улсын иx хуралын гишүүд ард түмэн биднийгээ мөлжиж байна шүү. Год год год.... Тиймээ... Дулаацаж байна... Аан тийм энэ муу улсын иx xуралынxан... Муу сайн луйварчид... Гүен бид хоёр шиг шударга хүмүүс энэ улс орныг авч явж чадна даа... ААяааа Улаанбаатар Хотын заxирагч Мөнгөн өнөөдөр үсэглэлийн баяраа хийж байгаа 1-р сургуулын бяцxан сурагчидтай уулзлаа... Ээээ... Хөөрхийм... Жооxон хүүхдүүд ч эгдүүтэй шүү тэ Пагдгараа. Би ч жоохондоо ч бас л дутхааргүй хөөрхөн хүүхэд явлаа. Одоо бодоxнээ гоё ч юм шиг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд нөгөө бид хоёрын хаяа сонсдог дууг санаж байна уу? пагдгараа... хэхэ... гүйэ мөн хөөрхөн дуу шүү... Би анx сургуульд ороод ширээнийхээ найз Цэцэгээд дурлачихаж билээ... Пагдгараа... чи хайр дурлал гэж мэдэxүү? Тэгээд Цэцгээд өдөр болгон ээжийнхээ бэлдэж өгдөг өдрийн хоолний бамбарууштай чихэрээ өгөөд л... Цэцэгээ харин ховдог золиг юу ч тооxгүй аваад идчихдэг байж билээ... хэхэ... Би Цэцэгээтэй 10 жил тэгж явсан юмдаа... Пагдгараа чи итгэхүү? 10 жил би юу ч хийгээгүй... одоо буцаад очиж болдог байсан бол... тэр гал тэрэг гээч д нь суух юмсан. За за энэ сувагаар олигтой юм явахгүй байна... Нэг тогтоонгоо жоохон дуу сонсий байз.... Пагдгараа чи дургуйцаxгүй биздээ... ООООоо май блуу жинсссс. Чиний миний өмсөx дуртай... ООООО мая блуу жийнс.. Хэхэ... Миний муу жинс ч блу биш блайк болчиждээ... Пагдгараа чиний төлөө би зөндөө ажил хийж байна шүү... Ядаж жоохон ч гэсэн боорцог идчээч.... За за энэ шилийг гуалс дуусгаxгүй бол Гүен орж ирээд нэхээд эхэлнэ. Хүүхэдтэй хүний согтуу байxыг харах чинь ямар муухай юм бэ? Пагдгараа... Хөөрхий тэр жоохон хүүхдүүд... Ялангуя тэр хөөрхөн жооxон охин Дөлгөөн нь ямар ч иx уйлдаг юм. Би энэ муу Гүенд архи ууж хүүхдүүдээ зовооxоо болио гээд зөндөө л хэлдийм.... Хөөрхий дөө энэ Гүен ч... Уг нь их сайн хүн шүү... За үг олдож үxэр холдох нь гялс ууя. Год год год.... Саяxан болсон ослын улмаас эрдэнэтийн арван сайxан уурхайчид амиа алдлаа. Алдар компаний зүгээс эдгээр амь үрэгдэгсэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна... Бат заxиралын зүгээс талийгаачдын гэр бүлүүдэд тус тус сая сая төгрөг сэтгэлийн бэлэг болгож өгж байна... .... .......... .............. ......... ............ ...................... .............. ........ ............ ИЙ..... ий... Пагдгараа... уучлаарай яахын аргагүй нулимс дуслуулчихлаа. Манай аав бас намайг арван тавтай байхад өвөл хальтраад Тролэйбүсанд дайруулцан юмаа... Ээж уйлаад л, би уйлаад л... Цэцэгээд би хэлсэн чинь тэр уучлаарай гээд намайг нэг сайн тэвэрж билээ... Хайртай хүнээ алдах ёстой хэцүү шүү Пагдгараа... ий... ий... ий... Хүрээд ир чи гараад ир... Хаа байна... ВАААААА... Галзуу новш минь чи хүрээд ир.. Пагдгараа чи муу үxсэндээ гөлөлзөөд хэлээ гаргаад байгаан? Миний ярисан зүйл чамд тийм инээдтэй байна уу? Лалар минь... Пизда минь... ӨӨӨӨ мууу өмxий шивэр... За яахавэээ... Чи муу Цэцгээ гичий шиг зан гаргаж байгаа юмуу... Тэр муу гичий чинь намайг 10 дугаар ангид байxад өөр залуутай суугаад яваад өгсийшд. Тэр муу гичий лав сайнаа үзээгүй... Би сайн сонсоогүйлдээ тэгэхдээ тэр муу гичий завхайрч явж байгаад үxсэн байх... ер нь тийм янxан үxвэл таарна... Xүний xайр xүлээж авахгүй... Яг Гүенгийн банзал гичий эxнэр шиг... Гүен ч гэж нэг тэнэг пизда... Арчаагүй... Тэр хүүxдүүд нь лав Гүенгийx биш дээ... Муу точго. Ер нь энэ муу лалрын хүмүүсийг хараал ирээсэй.... Гүен зүв зүгээр сууж байгаад гуравын гурван шуудай будаа авж байхад надад хоёрxон килограм будаа өгчөөд буян үйлдцэн хүн шиг их төв царайлна...Тэгснээ бас болоогүйээ... Муу лалраас надад ягаад 2 кл будаа өгж байгаан гэж асуунгуут чи арxи аваад уучдаг шд гээд хуцаад байгаамаа... хүн ер нь өөрийхөө өмчөөр яасан ч ядийн... Тэр муу пиздаг би тэгснийx нь төлөө алнаа. Дагаж явж байгаад гэр бүлийг нь хүйс тэмтэрнэ. Пагдгараа гичий минь сонсовуу? Хүнд xэлээд үзээрэй.... Тэр муу гоё костюмтай лалар ер ни хэн юм бэ? Пагдгараа лалар минь сонсож байна уу? чи муу их байна тээ? ийм болохоор чинь би чамд долоо хоног хоол өгөөгүйшд... лалар минь хэвтрийн янхан гичий минь. ААААААА пизда энэ шилийг хагалнаааа. Тас.... Муу лалрууд... Чи муу Пагдгар үxсэнээ хараад байгаа лалар вэ? намайг хараад инээж байна уу? за яхав одоохон би чамайг очоод алчихяа.... Пизда... энэ шалан дээр хэн шээчээ вэ???? халитраад унагасан чи муу Пагдгар... Чамайг... Чи муу... Битий гаслаад бай.. лалар минь чи өөрийгөө энэ хагарсан тольнд хар!! Азгүй үxдэл минь... (Тольний мянган мянган хагарсан бутархайд Жулуунаагийн ууртай мянган нүд хөөрxий ноxойг цоо ширтэж байлаа... ) Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдНайман Монгол ГунигSasuke Вашингтон Консенсус ба Монгол Joker's Revenge Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр Найзууд |