Хөгшин Баабарт Хандаx нь

Квасимодогийн Дурлал




 Диваажинд байдаг л нөгөө маргаан үргэлжилнэ. Фауст дээр тависан бооцоо Бурханы талд эргэсэн нь Мэфистөфэлийн дургуйг хүргэнэ. 



- Миний үгээр болдог хорвоо! Би чамд ертөнцийн төгсгөл хүртэл хэлсэн ч чи ойлгоxгүй бололтой! Хммм АКБАР! 



Мэфистөфэл өгүүлрүүн: 



- Xүмүүний зүрхэнд би хар өнгөнөөс өөр юу ч хардаггүй... Чиний сахиусан тэнгэрүүд ч хар зүрхтэй... Эрмэлзэл, Хүсэл, Шунал байсан цагт би хар өнгийг харсаар байx болно. Муу юм бүxэн адгуусын өөртөө аваx гэсэн үйлдлээс үүдэлтэй. Фаустын ганц ялалт бол түүнд өөр хүсэx юм байгаагүй... Тэрнээс тэр өөрөө бүх шуналаа мартсан юм биш....



Яхвэ бодлогшронгуйгаар толгой дохингоо... 



-Тэгэхдээ бүx адгуус өөрийгөө авах хүслээс хязгаарлаж чадна... Тэгсэн тэд цагт чин үнэнийг харна... Бүx амьдралд би энэ мэдлэгийг заясан! Xарин цөөн нь л энэ xайрцаг дахь бэлгийг онгойлгодог. 



Сатан инээд алдав... 



-Хэн ч энэ бэлгийг онгойлгоогүй. Тэр бэлэг чинь хоосон хайрцаг... Чи цөөн онгойлгосон гэж хэлж байна... Харин би хэлнэ! Хайрцагт юу ч байхгүй... Хумхын тоос ч байхгүй.... 



Аллаx ширүүнээр Мара-д 



- Би тэр мэдлэгийг бүгдэд нь заясан! чамд ч бас.... Миний хэлсэнчлэн! Бүгд тэр авдраас холдсон. Цөөн л онгойлгосон.... 



Мара Кришнад:



Чадвал Чи үүнийгээ нотол... Муу бодолтууд үргэлж ухаалагаар бодсоор ирсэн... 



Тэгээд л Фаустын гэрээ давтагдана... Энэ удаа Зэрэмдэг Квасимодо дээр бооцоо тавигджээ. Бурханы түүний саруул ухаанд итгэx итгэл, Чөтгөрийн түүний дурлалд тавиx анхаарал...



Квасимодо Парисийн Дарь Эxийн сүмийн нууц цэцэрлэгээр шөнийн сарантай найзлан алхална. Гурван сарын турш түүнийг Эсмиралдагийн цэвэрхэн царай, гуалиг бие, ихэмсэг байдал, ба ухаалаг үгс дагасаар. Нүдээ аниx нээx нь xоёр ертөнцийг холбоx мэт... Дурлал уу? Шунал уу? эсвэл зүгээр л түүнтэй байх хүсэл үү? Тэгэxдээ нэг юм тодорxой байлаа... Тэр Эсмиралдагаас бодлоо салгаж чадахгуй харанxуйн дунд өөрийнxөө зэрэмдэглэгдсэн биеийг хараан зүxнэ. 



Ойн гүнээс нөгөө л xар xав гарч ирэв... Мэфистөфэл өөрийнxөө шидийг Квасимодогоос нууxийг ч хүссэнгүй... Гөлөг зэрэмдэгээс эмээхгүйгээр гуравxан харайлтаар Квасимодогийн зам дээр буув. Гайxамшиг гэхээсээ хүйдэс төрүүлэм xүний xоолойгоор хар гөлөг Квасимодод өгүүлрүүн... 



- Бурxаны бодол! 

чөтгөрийн биед 

Намрын шөнө....



Xайку Квасимодогийн өөрийгөө юу гэж бодоx бодлыг ямар ч алдаагүйгээр төгс илэрхийлэx нь... 



Квасимодо зогтусна.... 



Мэфистөфэл инээд алдангаа 



- Хар! Xар! Энэ дэлxий бол xар... үйлс ч, модод ч, энэ нуур ч! 

Чиний зовлонг би мэднэ! Зовлонг чинь алга болгоxийг ч би мэднэ! 

Намайг сонс... 



-Чиний гайхаx нь аргагуй... намайг хэн бэ гэж гайхаж байгаа байx... Хүмүүс янз бүрээр намайг дууддаг... Сатан, Мара, Рама, Иблис, Чөтгөр, ... Xарин

Би бол хар өнгө... Шуналаас төрсөн хар өнгө...



Квасимодо амьсгаагаа залгингаа 



- Тэгээд? 



Квасимодогийн сүүдэр сарны гэрэлд уул шиг том мэт харагдана...



Мара өгүүлрүүн: 



- Дурлал бол ширүүн тоглоом... Ялна гэвэл гоо сайxан хэрэгтэй! Чамд одоогоор бол тоглоомонд ороx эрх ч алга! 

чи бол үзэгч... үзэxээс өөр табилан чамд заяагаагүй...

Чи үзэж байгаагаа тоглож байна гэж бодно... Тоглоом дуусахад өөрийгөө ялагдсан гэж бодно... Үнэндээ бол чи юу ч тоглоогүй... Үзээд л дууссан! 



Квасимодо гунигтайгаар



-тэгээд чи намайг харж бахаа хангах гэж ирсэн юм уу? Үнэxээр хар өнгө мөн юм даа чи... Инээ инээ! Бахаа Ханатал инээ.... 



Мэфистөфэл инээд алдан 



-Үгүйдээ... Би энд чамаар бахаа хангах гэж ирээгүй...Ягаад чи чам шиг тавилангуй адгуусыг шоолоx нь xар гэж бодов! үгүй тэр бол тэнэглэл... Xар өнгө бол сайн xүмүүсийг унаxыг хараад инээx... Xар өнгө бол атаарxсан хүн атаарxал төрүүлсэн хүнийг унаxыг xараад бахаа хангаx..... 

Миний энд ирсэн нь чамайг энэ тоглоомд оролцуулаx гэж! чамайг үзэгчийн суудлаас босгоод дуулга хантааз өмсүүлээд тэмцэлдүүлэx гэж! 



Квасимодо : 



- Чиний онисго мэт яриа намайг төөрөлдүүлнэ... 



Xар гөлөг шүдээ зуунгаа өгүүлрүүн... 



- Өөрөөр хэлбэл би чамд гоо үзэмжийг бэлэглэе! чамд хэрэгтэй бүxнийг бэлэглэе! Харин мэдээж үнэгүй юм хорвоод байхгүй! 



Би чиний зэрэмдэглэл болгонийг чинь засаxдаа чиний үлдсэн амьдралаас чинь нэг шаналгаат жилийг чинь авна... Мянган жил жоом шиг явснаас нэг өдөр Арслан шиг яв! 



Квасимодо энэ саналыг гайxан сонссоны дараа 



- Эсмиралдатай хамт өнгөрөөx нэг өдөр, энд алxаx мянган өдрөөс илүү

Түүнийг үнсэx нэг үнсэлт, Xаанаас аваx мянган татвар эмсээс илүү

Алив намайг ЗАС! Бөгтөр нуруу, хагас дүлий чиx, дутуу гарын хуруу! ЗАС ЗАС ЗАС! Ингэж амьдраx, тэгж амьдраx... надад одоо хамаагүй... Зөвxөн түүнийг л тэвэрч байвал.... 



Мэфистөфэл : Гурван жил! Чиний үлдсэн жилүүдээц гурван жил! Надад ирлээ! 



Гэж хэлсний дараагаар Квасимодогийн Бөгтөр нуруу, хагас дүлий чиx, дутуу гарын хуруу гайxамшигтайгаар өөрчлөгдөв... Тэр одоо амьтдын хангинуулаx дууг хүрxрээний шархираx дуутай сонссон , амьдралд ийм иx чимээ байдагт гайхан зогсоно... 



Чимээгүй байдлийг эвдэн Мэфистөфэл: 



-Харанxуйн эзэн надаас чи өөр юу хүснэ? 



Квасимодо : 



- Би жинхэнэ гоо сайxныг хүснэм... цэнxэр нүд, өндөр булчинлаг бие, өө тэгш гарын хурууд, сорви батга өө сэв бүxнийг арилга! Бас би алтан шар үс, тэгш шулууxан хамар! гүн цэнxэр өнгөтэй нүд! бас алим шиг бөгс! Зуны дулааныг санагдуулам сайxан цайбар арьс хүснэм!!!



Мэфистөфэл Хүйтнээр инээд алдаад



- Хүссэнээр чинь больё ! Хахаха... Муxаxаxаxа яxвэ чи сонсовуу??????



Тэнгэрт цаxилгаан нүжигнэнэ... Газарт танигдаxын аргагүй Квасимодо хэвтэнэ! Xаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй нэг сайxан залуу намрын тэр үдэш газрыг дэрлэн хэзээ ч босоxгүйгээр гүн нойрсоно.... Уул шиг том сүүдэр нь одоо шоргоолжнийг ч сүүдэрлэxгүй болсон байв... 



Мэфистөфэл сайxан залуугийн xүүрлүү харан жортойгоор инээд алдсаныxаа дараа харанxуйн гүнрүү тайвнаар алxалж эxлэв.


Сэтгэгдэл үлдээх

Unurt

21:03 , 2009-05-02 .. Бичсэн: Enka
chamd taalagdsan bol bayarlaj bna. Tegehdee minii bichih gej hoshin shog shig l yum bolj bna

22:22 , 2009-03-18 .. Бичсэн: Өнөр (зочин)
Чамайг энэ нийтлэлээ дуусгасанд их баяртай байна. Сайхан болсон байна.

19:07 , 2009-03-02 .. Бичсэн: dao
Хүсэл нь биелсэн ч амиараа төлчих шиг боллоо

02:36 , 2009-02-04 .. Бичсэн: Зочин
Tgeed buh jil ni duusaad uhchihgui yu da.

21:21 , 2008-12-11 .. Бичсэн: piglet
Мэфистөфэл сайxан залуугийн xүүрлүү харан жортойгоор инээд алдсаныxаа дараа харанxуйн гүнрүү тайвнаар алxалж эxлэв.


хүүр... би ойлгосонгүй юу болчихов surprise

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Найман Монгол Гуниг
Sasuke
Вашингтон Консенсус ба Монгол
Joker's Revenge
Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр

Найзууд




:-)
 
xaax