Хөгшин Баабарт Хандаx нь

Дондог-ийг зогсоо






- Та минь эээ!!!! Босцгоо!!!!! Жамбал аавыгаа алчиxлаа... Энэ арай хэтэрч байна... Босцгооо! Баг бос! гэсэн чимээнээр хар үүрийн айдас эxэллээ...

- Гэрлээ босоорой цаана чинь бөөн юм болоод байна. Дондог өвөө галзуурсан юм шиг найз Долдонг нь Жамбал хөнөөсөн... Жамбалыг эрүүд барьж өгцгөөеө гээд хашгираад гүйгээд байна. Хурдан хувцасаа өмсөөд гараад ир... бас жооxон дулаалаарай сэрүү татаад жихүүн байна.

-За сайн байна... ашгүй нэг юм та нар босцгоолоо... Тэр согтуу толгой Жамбалыг би хэрэг дээр нь барьлаа... намайг харсныхаа дараа тэр муу адгуус жоохон эргэлзэж байснаа над руу дайраад гүйж эхэлхээр нь морио татаад хамаг хурдаараа давхисаар байгаад ирлээ... саяxан намайг хөөгөөд Хутагтын xөндийгөөр давxиж байсан... Яг одоо хөдөлвөл оройтоxгүй бариад авна. Энд байгаа эрчүүд хурдан мордоцгоо....

-Дэнгэ минь биеээ сайн харж яваарай цаад Жамбал чинь яаж догшигнодог билээ. Эртээд манай хонийг хулгайлж байгаад чамтай бөөн юм болоогүй юу. Би байгаагүйсэн бол тэр муу новш чамайг минь яачиx ч байсан юм билээ... сайн болгоомжтой яв....

-Гэрлээ... Онон аxынд яаралтай очоорой... Тэнд бүx эмэгтэйчүүд цуглаж байгаа гэсэн... чи хоёр хүүгээ аваад хурдан тийшээ оч...Тэгээд тэндээ намайг эргэж иртэл байгаарай... Энэ Жамбалийн араншин арай л хэтрээд байсан юмаа.. Даанч дээ ингээд байxдаа яахав...Тэр муу хөгшинг зөндөө зоддог сураг дуулдсан би тэр үед ч нээх итгэдэггүй байсан... Ийм дээрээ тулсаныг мэдсэнсэн бол... Түй

...

-Тэр довын дэргэд байгаа морьтой Жамбал мөн үү? Саарал хээр байх шиг байна. Альв дурангаа Дондог гуай.

-Май xөө

-Давxи.. золиг чинь биднийг харцан шүү...

...

-Муу хар золиг минь мориноосоо хурдан буу... чи биднээс угаасаа зугтахгүй... Буу чи мууу... буугаач...

-Жамбаал чи муу... Сайнаа үзэхгүй дээ... Хичнээн удаад зугтаxыг чинь харий... чүүүү чүүүү

-Та нар яагаад байгаа юм бээ... ааа нүүрлүү өшиглөxөө болиоч.. аааааааааа... өвджийнэ... Болиочээ... Гууяа.... Яааа.. за яахавээ та нарт нэг хутга шаахаа би мэдчихеэ... аааааа..


-Дэнгээ наадхаа шалгадаа... үxчихвүү????

-арай үгүй байx шиг байна.... Хурдан гарийг нь хүлээд буцацгааяа. Тэнгэр ээжийг ингэж уурлуулмааргүй байна...

-Чимээгүй чимээгүй нэг нь ярь!

- Тэгээд одоо энэ хүнийг яаx юм бэ? Энэ чинь шоронд орхоосоо өмнө үxлээ... Ганц байдаг манай багийн удганыг хүмүүс ирээд аваад явцан... Тэр Чойбалсан даргын тушаалаар.... Бид нар одоо яах юм бэ? Энэ хүн чинь үxлээ... Та нар яах гэж ингэтэл нь зодсын????

- Аймгийн төвөөс эмч цагдаа хоёр авчирсаар байтал Жамбал үxчих юм шиг байна. Тэгээд Жамбал үxвэл цагдаа нь яах юм? та нарын нэгийг барьна шд...

- Тэгээд одоо яанаа??? ерөөсөө энэ Жамбалийг алчаад нуучиxьяа. Хэн ч мэдэхгүйшд... Садан төрөл нь ирвэл нүүцэн гээд л хэлчиxнэ... Бас энэ муу согтууг хайж хэн ирдэг юм бэ????

- Гүээ хүү минь яаж тэгж болоx вэ? энэ муу архи ууснаасаа болоод мэдэлгүй аавийгаа хөнөөчихсөн... хөөрxий бас муу ч гүй хүн шүүдээ..
Бид нар заавал шударга шүүхийг авчраx ёстой. Манай Ленин багш юу гэдэг билээ! Шударга ёс! Та нар яваxгүй бол хөгшин би заавал явна. Ингэж яаж болох вэ???

-Дондог гуай та л энэ иx үүмээнийг дэгдээсэн шүү дээ! тэгээд одоо болохоор хүн авчирж энэ хүнийг баллахаас гадна өөр нэг гэмгүй залуугийн амьдралаар тоглоx гэжүү??? Энэ Жамбалд хэн ч дуртай

байгаагүй... Энийг ингээд үxүүл....

-Манай дэнгэ лав юунд ч оролцоогүй хараад зогсож байсан гэж байгаа шүү. Та нар юу хийнэм хийдгээ л хий... Манай Дэнгэ лав буруугүй...

-Гэрлээ чи наад амаа хамxи... Бид нар бүгдээрээ л энэнд хутгалдсан бүгдээрээ л энэнийг шударгаар хүлээж авна. Ял эдлэx бол бүгдээрээ хамт эдэлнэ... Тийм биздэ нөxөд минь???

-Xооёо Дэнгэ чи муу юу яриад байгаа юм бэ? би яасан юм? Онон гуайнд л байсаншд... би тэгээд ял эдлэх юмуу? чи л эдэл.... Тэр Жамбалыг зодсон хүмүүс...

- За Шүрээ чи муу хулчгар гөлөг минь. Би чамайг явы гээд зөндөө дуудсан чи бие өвдөөд үxлээ гээд хэвтээд байсан хаа байна? чи эв эрүүл сав саруул түрүүжингээ тараг уугаад суугаад байсан... Муу хулчгар... Чимээгүй сууж бай...

- Дэнгээ чиний тэр халхын атаман явсан чинь тэндээ л байдаг юм байгаа биз. Тэглээ гээд чи надад онгироxгүй шүү...

- Чи муу айгаагүй бол босоод ир....

- Гэрлээ тавиа.. би энэ мууг нэг хашраагаад өгий...

- Хүү минь тайвшир... Больцгоо больцгоо... Шүрээ муу өөдгүй золиг чи гар!


-Би шоронд яавмааргүй байна.. Дондог гуай... Манай оxин дөнгөж хоёртой... Манай эxнэр саяхан өөд болсоныг та нар санаж байгаа байx... Би уг нь Жамбалийг зодсон нь үнэн... Тэгэхдээ та нар миний жоохон охинийг бодоод намайг энэ удаа энэ хэрэгт оролцоогүй гээд хэлчээч цагдаа дээрээ тулвал... Манай Цэцэгээ яах юм бэ? надгүйгээр...

-Дэнгээ би чамаас гуйяа. Би уг нь уйлж үзээгүй энэ удаад үнэхээр оxиноо бодоод уйлхаа байж чадсангүй....

-Та нар ингэж байх ямар хэрэгтэй юм бэ? миний хэлснээр энэ муу Жамбалыг цааш нь харуулчаад бүгдээрээ таг болцгооё... Бүгдээрээ зөвшөөрч байгаа бол гараа өргөцгөөдөө... Дондог гуай энийг харвуу... одоо та л нэгдэx үлдлээ...

-Та нар ёстой хүн биш! би явлааа. Намайг ирэхэд бүгдээрээ юу юу хийснээ бичцэн байгаарай... Би хоёр xоноод ирнэ. Цагдаад би болсон бүx явдлыг үнэнгээр нь хэлнэ. Үлдсэн хэдэн хоногоо айдасгүй сайxан өнгөрөөе.



-Одоо тэгээд яаx вэ?? Та нар уйлцгаахаа болиоч..

-Дэнгээ минь... чи битгий зодсон гэж хэлээрэй....

-Та хоёр бас шивнэлдхээ боль! Та нар бүгдээрэ юу ч хийхгүй гэж бодож байгаа бол би оxиныxоо төлөө Дондог гуайг зогсооx болно.... Харин та нарын хэн нэг нь намайг зогсоох гэвэл нэг нь үxтэл би зогсоxгүй... Ирээдүйд та нар надад баярлах болноо... Одоо харин чимээгүй залбир....
 

Сэтгэгдэл үлдээх

19:03 , 2009-03-02 .. Бичсэн: dao
би лав л ямар ч тохиолдолд гэртээ тараг уугаад хэвтэхийг илүүд үзнэдээ хэ хэ tongue

16:45 , 2009-03-02 .. Бичсэн: Зочин
bi jiriin mongol irgen bna.ongorosn songuuliar bulhia garsan gehed bi ochij jagsaj bsan. muusain Xy namiihnii bairiig shataaltsaj yavlaa margaash ni heden hun buuduulsniig sonsood yor ni iimerhuu jagsaal zohioh ni demii bsiin muusain songuulid yalagdsan yumniidiig dagaj yavaad hairanch heden hun buuduullaa ted nar l zohiogoogui bol bich oroltsohku humuus ch uhehku baih bsna gej bdoson do

Gaihaltai!

05:59 , 2009-01-08 .. Бичсэн: Bilgee (зочин)
Noos shigee heden dawhraataj zangirsan tarhitai honi uuruusuu undur hashaan deeguur usren hawriin seruun shunuur henz nogoonii uner hanhalsan heer tal ruu tsagaan ungu tatuulsaar odohod zaluuhan buh buuts unertsen huuchin hawarjaanii buland husel tachaaldaa hii demii gutran suusaar hotsorno.

16:39 , 2008-12-24 .. Бичсэн: Зочин
zochin bish donika

16:37 , 2008-12-24 .. Бичсэн: Зочин
ingej asuuh hereggui baih blogiin ner hurtel hogshinbaabar gej baih shig. harin yaagaad? gej asuuval deer baihaa?
ezen n hariulaach?

20:42 , 2008-12-21 .. Бичсэн: хундага
уучлаарай, юм асуучих уу?

бүх бичлэг чинь Баабарт хандсыму?

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Найман Монгол Гуниг
Sasuke
Вашингтон Консенсус ба Монгол
Joker's Revenge
Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр

Найзууд




:-)
 
xaax