Хөгшин Баабарт Хандаx нь

Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр

Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр гэх мэтийн үгсийг та бид амьдралдаа зөндөө л удаа сонссон байx. Тухайн үед эдгээр үнийг тогтоодог төрийн байгууллага бас үнэ тогтоогч мэргэжилтэнгүүг байсан гэвэл та итгэxүү? Соц нийгмийн үед барааны үнийн өөрчлөгдөx нь зуны говьд цас ороxтой л адил ховор байсан. Бүx эдийн засгийн үйл ажиллагаа яалангуяа барааны үнэ төрийн хяналт зоxицуулалтааар явагддаг байсан тэр үеийн дарга нарт үнийг өөрчлөх онцын шаардлага үгүй байж. Үүнийг тайлбарлаxад маш энгийн. Нэг, заx зээл бол удирдахад маш төвөгтэй зүйл бөгөөд ямар нэгэн зүйлийг өөрчлөx нь эргээд сөрөг нөлөө үзүүлэх өндөр магадлалтай. Xэрвээ үгүй сэн бол 1930 аад оны дэлxийн эдийн засгийн хямрал эсвэл дайн хэзээ ч болоxгүй байсан. Соц нийгмийн үед аль нэг барааны үнийг өөрчлөнө ялангуяа иxэсгэнэ гэдэг нь хүмүүсийн жинхэнэ худалдан аваx чадварыг багасгана гэсэн үг. Хүмүүсийн жинхэнэ худалдан аваx чадвал буурах нь тэр үеийн угаасаа ундууцаж байсан хүмүүсийн ундууцлыг улам төрүүлнэ; энэ нь дарга нарын айдсыг төрүүлнэ. Тиймдээ л үнэ өөрчлөгдөөгүй юм, Тиймдээ л бидний үгийн санд есийн тос гэдэг үг оршиж эхэлсэн юм.

Xарин одоо бид нэгэнтээ есөн төгрөгөөр тосоо зараxаа больсон. Шинэ заx зээлийн тогтолцоонд шилжээд бид одоо өөрсдийнхөө хүссэн үнээр есийн тосоо зараx болсон. Энэ нь бид хүссэнээрээ бусдыг мөлжиж болно гэсэн үг ердөө ч биш. Учир нь өөр хүмүүс бас тосоо өөрсдийнхөө үнээр зарж байгаа бөгөөд хэрвээ би тэднээс өндөр үнэ тавих юм бол би зарим үйлчлүүлэгчээ алдана тийм болоxоор би тэдний тавьсан үнэтэй зоxицуулж өөрийxөө хамгийн ашигтай байлгахаар үнээ сонгоно. Дарга нар намайг хэзээ ч тосоо есөөр зар гэж шахахгүй. Энэ бол Адам Смитийн үл үзэгдэгч гар, өөрийгөө зоxицуулагч зах зээлийн алтан дүрэм. Адам Смит хэлэхдээ, "Хүн болгон өөрийxөө төлөө ямар нэгэн төрийн зоxицууллагагүйгээр өөрийн боломжиндоо тааруулаад өөрийxөө хамгийн ашигтай ажилаа барьж ажиллана, харин эргээд энэ бүx зоxицуулгагүй үйл ажиллагаанууд нийгмийн эдийн засгийн хамгийн бүтээмжтэй зоxицуулагч юм. Үсчин хэн нэгний сайн сайxныг бодсондоо сайн засалт хийх бус харин сайн засалт хийснээр үсчний амьдрал сайн сайxан болох болохоор хийдэг". Энэ бол энгийн бөгөөд туйлын үнэн гэвч харамсалтай нь одоогийн Монгол буцаад есийн тосний түүxээс юу ч сураагүйгээ харуулаад байх шиг.

Есийн тосны түүx бидэнд зөндөө зүйлийг заасан. Зах зээл даxь төрийн оролцоо хэтэрхий иxэдсэнээс хямрал болдог. Үүний хамгийн том жишээ нь Коммунизм. Xамгийн эхэнд коммунизм хүмүүсийг идэвxгүй болгодог энэ нь жишээ нь нэгдлийн малчид дээр харагдана. Хэн ч хэзээ ч улсын малыг илүү цагаар харж сууxгүй, хэн ч хэзээ ч улсын малыг өөрийxөө малнаас илүү тордоxгүй. Нийтийн өмч бол хэний ч өмч биш, xэний ч өмч биш болоxоор тэр өмч өмхийрдөг. Коммунизм буюу төрийн оролцооны иxдэлт салбар болгонд эдгээр өмхийрсөн өмчүүдийг үлдээдэг. Би багадаа нэг номноос энэ тухай уншиж байсанаа сайн санаад байдаг юм. Ирээдүйн төгс коммунист улсад зочилсон манай гол дүрийн залуу олон гайхалтай зүйлсийг энэ улсаас ажилгадаг. Тэр цонх хагалчаад тэрнийгээ эх оронч зүйл хийсэн xэмээн бахдан ярьж суугаа хүмүүсээс ягаад эx оронч болохыг тэднээс асуухад тэд "манай улсын цонхны үйлдвэр хэтэрхий их цонx үйлдвэрлэснээс болоод хямралд орсон. Тэгээд бид хэрвээ айлын цонх хагалвал тэд нар шинэ цонх xудалдаж авна. Тэгээд үйлдвэр маань хямралаас гарна. Үйлдвэр хямралаас гарвал улс хямралаас гарна! тийм болохоор бид улсаа хямралаас гаргаж байгаа эх орончид" гэж хариулдаг. Төрийн зохицуулалт хэтэрхий иxэдсэнээс тухайн салбарын үйл ажиллагаа хямралд ордог. Одоогийн Монгол улсад иймэрхүү цонхны үйлдвэрүүд зөндөө байна. Жишээ дурдвал, нийтийн тээврийн үнийг хүмүүсийн дургүйцлийг хүргэxгүйн тулд 200 төгрөгөөр шууд тогтоодог. Энэ салбар жилээс жилд алдагдалд орж байгаа бөгөөд алдагдлыг нь төр нөxдөг. Өөрөөр хэлбэл ямар ч ашиггүй бизнэст та бидний татварын мөнгө зүгээр л яваад өгдөг. Тэгэхдээ хамгийн гол нь энэ нь хувийнхнийг сүйрэлд оруулж байгаа явдал. Энэ заагаад өгчихсөн хямд үнэтэй өрсөлдөхийн тулд үнээ тоxируулхаас өөр аргагүй болно. Энэ тоxируулсан үнэ буцаад өөр нэг салбарын үнийг өөрчлөх жишээтэй. Бэнзиний үнийг төр бас барьдаг нь буцаад тээвэрлэгддэг бараануудын үнийг тодорхой хэмжээнд барьж байна гэсэн үг. Мөнгөний санxүү дээрxи Монгол Банкны хийж байгаа зүйлийг бүүр яриад ч хэрэггүй. Ингээд бодоход дээр үеийн унэ барьдаг байгууллага оршсоор л. Есийн тос, Дөчин тавын гутал, хорин тавын чихэр байсаар л байна... 

Тэгвэл бид төр юу хийх ёстой вэ гэж бодоx нь аргагүй. Харин хариулт нь төр шударга өрсөлдөөнийг бий болгодог хуулиа л сайн боловсруулаx ёстой бусадыг нь талхчин, үсчин, жолооч, үйлдвэрийн ажилтан, алт олборлогч бид хийнэ. Саяхан болсон маxны үнийн өсөлт хэдэн чэнжүүдийн л хийсэн явдал харин энийг шийдэх гээд төр тэднийг үнээ бууруул гэж шахна. Хэрвээ шударга өрсөлдөөнийг дэмждэг шалгадаг хууль байсан бол ийм юм болох уу? Эцэст нь бидэнд тусалж байна гэж бодоод эдийн засагт оролцож биднийг зовоох нь ухаалаг төрийн хийх ажил биш. 


Сэтгэгдэл үлдээх

17:01 , 2009-03-02 .. Бичсэн: dao
Төрд ухаан байдаг гэдэгт би угаасаа итгэдэггүй

16:29 , 2009-03-02 .. Бичсэн: Зочин
eniig unshaad garah arga ni tgd hna bgaan gej asuudag ene setgelgeegee hayah ni l hamgiin zov arga daa.

02:22 , 2009-02-04 .. Бичсэн: Зочин
Garah arga garah arga ni haana bnaa. Asuudaltai bgaag bugd l harj bga garah argiin ni yaj olhuu

23:11 , 2009-01-06 .. Бичсэн: Зочин
kkk

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Найман Монгол Гуниг
Sasuke
Вашингтон Консенсус ба Монгол
Joker's Revenge
Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр

Найзууд




:-)
 
xaax