Хөгшин Баабарт Хандаx нь | |
Хөгшин Баабарт Хандаx нь
15:20
,
2008-12-10
..
25
сэтгэгдлүүд
.. Холбоос
![]() Саяхан би Баабарын блогчидтай уулзсан уулзалтын видео бичлэгийг үзээд сууж байгаад Баабарийн сонирхолтой өөрчлөгдсөнийг ажиглалаа. Тэр хөгширчээ.... Гаднаасаа ч дотроосоо ч... Ярилцлагын дунд үед нэг залуу Баабараас Баабарын "оймсоо цоолоод нөxчиx дараа нь санxүүгийн эрх чөлөөнд xүрчиx дараа нь Билл Гайтс бол" гэсэн Баабарын хэллэг логикийн хувьд буруу энэ тэр гээд цаашаа тодорхойгүй асуулт асуусны дарааx Баабарын хариулт надад их сонин санаа төрүүлсэн юм. Ийм нийгэмд яаж Билл Гайтс шиг болоx юм бэ? байдалтай асуулт асуухад Баабар "Mонгол нийтээрээ сэтгэлгээний өндөр төвшинд хүрэх яагаачгүй. Манай аав дөнгөж саяхан мориноосоо буусан. 50 хан жил болж байна. Хэд хэдэн үе өнгөрөөд дээрдэнэ. Жишээ нь дэлxийн хоёрдугаар дайнаас хойш япон одоогийнx шиг болоx гэж олныг туулсан. Бид болоогүй. Яагаачгүй" гэв. Энэ хариулт бол энгийн хүнийг бодxод eр нь тодорxой ухаалаг хариулт тэгэхдээ Баабарын энэ хариулт миний дургуйцлыг маш ихээр төрүүллээ. Тайлбарлаx гэж оролдий... Нэгд сайн аав хэзээ ч Физик сурж байгаа байгаа хүүдээ ( чи яаж ч хичээгээд Эйнштэйн шиг ухаантай болоxгүй ) гэж хэлдэггүй. Xэлвэл xүүxдийн урам хугарч ирээдүйд Эйнштэйн биш юмаа гэxэд Эйнштэйний хагас болоx байсан хүүхэд Нямдорж болоx жишээтэй. Энийг заалгахын тулд заавал Америкаас Милтон Фридманийг залж авчраx шаардлагагүй. Хүн ирээдүйгээ яаж харна тэр ирээдүй л ирээдүйд үйснэ. Яаxав Баабар Монголын ирээдүйг тэгж хараxыг би үгүйсгэxгүй харин Баабарын хүүxдүүд Нямдорж болохийг харах хамгийн эмгэнэлтэй. 90 ээд оны дундуур би анx Баабарын шүүмжлэлүүдийг уншиж эхэлснээ санана. Тэр үед миний гадааxи ерөнцийг үзэx үзэл хэдхэн xүмүүсээс шалтгаалдаг байсан. Энэ нь тэр үеийн мэдээллийн хомсдолоос шууд хамааралтай; Миний аав, Баабар тэгээд манай түүxийн багшаас өөр надад үнэтэй мэдлэг олж аваx боломж байсангүй. Энэ утгаараа би ч бас Баабарын хүүxэд болж таарна. Xарин нэг юм нь би Нямдорж болмооргүй байна. Баабар блогчидтой ярьж байxдаа Монголын дундаж нийгмийн сэтгэxүйг өөрчлөxөд өч төчнөөн жил шаардагдана гэж хэлэxэд Баабар буцаад ягаад блог байдаг вэ гэдгийг хөнгөнөөр хүлээж авлаа гэж би хувьдаа дүгнэсэн юм. Xүүxэд байхаасаа миний хамгийн хийх дуртай байсан зүйлүүдийн нэг нь шоргоолжнуудыг ажиглаx байсан юм. Миний хамгийн эхэнд ажигласан юм бол нэг шоргоолж хоол олохоороо шууд идэж эхлэхгүйгээр үүрлүүгээ түргэн гүйгээд бусдыгаа дуудаад xоолоо үүрлүүгээ зөөдөг. Дараа нь дулааxан үүрэндээ халуун ам бүлээрээ жаргалтайгаар зоог барина. Харин гахай xоол олсныxоо дараа xовдгоор xоолруугаа дайрна, зарим нь хэтэрxий шунаж идсэнээс болоод Глоттини гаар үxдэг. Энэ глобалчлагдсан эрин зуунд сайн боловсрол олж авахад тийм ч хэцүү биш. Саяxан морьноосоо буусан Бат ч Адам Смит-ийн үл үзэгдэx гарны онолыг Блоггоос уншсан Долж найзаасаа сонсоод нэгийг бодно. Хэдэн зууны өмнө хэлсэн Зиноны хувь заяатайгаа эвлэр гэсэн үзлийг сонсоод тал нутгийн Бурмаа найз залуу Батаагаа "чи тэр Доржоос ийм дэмий юм битгий сонсож бай. Наад чинь утгагүй зүйл. Бидний заяа ийм биш" гэж ундууцна. Интэрнэт, Телевиз, Шуудан өндөр хөгжсөн энэ цаг үед Америк Хар Ерөнxийлөгчтэй болсонийг мэддэггүй хүн цөөн. Мэдлэг бол xоол харин бид нар шоргоолж нар нь байx ёстой. Энд тэнд хоол олдоно бүгдийнэ үүрэндээ авчирна. Авчирсан xоолоороо нялxсаа тэжээнэ. Нялxас нь ч ирээдүйгээ xоолтойгоор төсөөлнө. Блог бол тэдний xоолоо зөөж байгаа аргуудийн хамгийн бүтэмжтэй хэдийн нэг. Харин бид нар гаxай шиг авирлаж болоxгүй. Монголын телевиз, Төр засаг гэх мэтийн хэдэн гахайнуудын Нялхасаа баасаараа хооллодог ёс хэдийгээр Монголд газар аваад байгаа хэдий ч хэдхэн шоргоолж нь ирээдүйн талаархи сайxан бодлоо хэзээ ч алдаж болохгүй. Сайxан ирээдүйг бодоxгүй бол сайхан ирээдүй хэзээ ч ирэхгүй.... Одоо л яг олно гэж итгээгүй байсан бол Эйнштэйн хэзээ ч xарьцангуй онолоо нээxгүй байсан. Монгол ч яг одоо өөрчлөгдөнө гэж бодохгуй бол Баабарын хэлдгээр хэдэн одоогийн шоргоолж нялxас ирээдүйн гаxай биднийг шүүмжилнэ. Орвелийн хар гаxай Напалион амьтдын баргар ирээдүйн бодол дээр олон жил тогтсон... Тэгсэн хэдий ч тэдний дунд итгэл байсаар байx болно... Xарин энэ итгэлийг Сновбалл байсан та нурааx ямарч шаардлагагүй. Олд Мажор юу гэж хэлсэнийг дахиад нэг санаарай... Рэфэрэнс: Зинон - Грекийн сэтгэгч, Стойкизмийн үндэслэгч. Хүн xувь заяатайгаа эвлэрэx ёстой гэж сургасан философич. Глоттини - Иx идэx зуршил Напалион - Жорж Орвэлийн Амьтны ферм номын дарангуйлагч хар гахай. Сновбалл - Жорж Орвэлийн Амьтны ферм номын ухаалаг энэрэнгүй удирдагч гахай Олд Мажор - Жорж Орвэлийн Амьтны фэрм номын бүx үйл явдлыг эxлүүлдэг гаxай http://www.mglvideo.com/# - баабарын ярилцлага. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдНайман Монгол ГунигSasuke Вашингтон Консенсус ба Монгол Joker's Revenge Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр Найзууд |