Хөгшин Баабарт Хандаx нь | |
Sasuke
16:02
,
2009-03-03
..
2
сэтгэгдлүүд
.. Холбоос
Хокайдо, Ёпон, 2050 онХммммм... - Хэн энэ чимээ шуугианийг гаргаад байнаа.Хайран сайхан нойр минь,хайран сайхан зүүд минь ёоохх.Чимээгүй болох шинжгүй шүү очихгүй л бол.Ямар үйлийн үрээр энэ гайтай дэггүй робот Сасукэтэй хоюлахнаа нэг гэрт амидрадаг байнаа...гэж үгэлсээр 80 насийг шүргэж яваа дөлгөөхөн харц,буурал толгойтой Такачиро өвөө 2 давхраас зочдийн өрөөлүү бууж ирлээ. - Бурхан минь Сасукэ цаг хэд болж байгааг мэдэж байна уу? Юун чимээ шуугиан бэ? - Цаг шөнийн 3.45 болж байна.Харин би ид зугаацаж байна! - Зугаацахий? Энэ чинь амардаг цаг унталдаа чи, би амармаар байна - Явж амралдаа зөнөг толгой минь.Би лав амрахгүй яагаад заавал шөнөөр амрана гэж.Энэ чинэ хэн ч чамд саад болохгүй.Хэний ч нүд чамайг харахгүй.Жинхэнэ дураараа юу хүссэнээ хийж өөрийнхөөрөө цэнгэдэг үе.Энэ сайхан үед юун унтах, чи ч гэсэн бос өвгөн гуйа.Өтөл насандаа цэнгэж ав. Өвгөн дургуйцэж загнамаар байсан ч өөрийнх нь нойр аль хэдийн хулжисан байлаа - За яахав Сасукэ ил зуухаа галлачих жоохон юм яриж сууя.Би кофе бэлдээдхий гэв.Сасукэ робот хормийн тодийд хуруунаасаа гал гарган ил зуухаа галаллаа.Тэр хоёр зөөлөн буйдан дээр хамт суугаад галын дэргэд өвгөний залуу нас,үр хүүхэд,туулж өнгөрүүлсэн амьдарлийн талаар яриж эхэллээ.Өвгөн ч овоо яриа орж өмнөх амьдрал нь нүдэнд нь тод томруун харагдаж залуу нас үр хүүхэд нь санаанд орж бие нь хөнгөрөөд иртэл чангаас чанга хурхирах чимээ яриаг саатуллаа.Сасукэ робот аль хэдийн унтаж байв. -Өөөөө энэ муу... гэж яриандаа хөөрсөн байсан өвгөний урам хугарч унтлагийн өрөө лүүгаа алхлаа.Шөнийн яриандаа болоод ч тэр үү үр хүүхэд,ач зээ нараа сансадаа ч тэрүү тэднийгээ шөнжин зүүдлээд сэрлээ.Өглөө босоод толинд хартал нүүрэн дээр нь зурчихсан зурчихсан ч гэждээ эрээчичихэж. - Золигийн Сасукэ... гэж амандаа бувтнан нүүрээ угаагаад доошоо буун - Хөөе Сасукэ чи хэзээ нэг далдарч миний амидралийг цэгцлэх золиг вэ? - Юу? Зөнөгөө чи өөрөө явж уз! - Битгий дэмийр энэ чинэ миний гэр.Гэрээс минь хөөхнүү? - БИтгий дэмийр энэ чинэ миний гэр.Гэрээс минь хөөхнүү? - Юу? - Юу? - Битгий хүн дуйраагаад бай! - Битгий хун дуйраагаад бай! гэж Сасукэ робот царгисан элэктрөн дуугаар хэлсэн болгонийг даган жишимчгүй хэлээ гаргав. - Чамтай амьдрах арга алга.Чи л байхгүй бол миний амьдрал цэгцрэнэ гэж бувтнан өглөөний цайгаа уусан Такачиро өвөө дээш дахин өрөөндөө орлоо. Үдийн наран хэвийж орой болж байтал хашааний гадаа машин дуугарлаа.Төдчгүй хүүхдийн дуу чимээ,инээд ханиад сонстлоо. За ингээд над дээр хүрээд идргийн байж.Мэдсээн, би мэдэж байсан над дээр үр хүүхдүүд маань ирнэ гэдгийг.Тэгэхгү яахын бүтэн жил гаруй ирээгүй юм чинь.За ёр ни ажил нь амжихгүй болдоод л тэгсэн байх загнахгүй ээ.Ач нартаа бэлэг өгнөө.Хэр том болтсгоосон болдоо... гэж элдэвийг бодсон Такачиро өвөө нэг л мэдэхэд үүдний өрөөнд иртсэн байлаа.Гараад хаалга нээтэл? Сасукэ робот!!! өвгөнийг шоолон инээж байлаа.Бүүр газар холбирстон чанга чанга инээж байлаа. - Зөнөг минь чамайг ийм хурдан гарч ирнэ гэж бодоснгүй шүү гэж доогтой инээв.Такачиро өвөө хэлэх үггүй боллоо.Бүлх залгицан юм шиг.Бух урам хугарч Өөө чааваас гэж бодон уурлах ч шиг,гомдох ч шиг.Дөнгөж саы дотор нь ассан гал аль хэдийн унтарч Сасукэг харахаас ч дургуй хүрч нүдэндээ доголон нулимастай өрөө лүүгээ юу ч дуугаралгуй орж орондоо хэвтлээ.Хэдэн ч цаг хэвтсийн бүү мэд Сасукэ таг чиг.Энэ гайхал чинэ яачваа? Заа яавал гэж харахаас дургуй хүрч байна гэж бодон хэвтсээр.Робот ч таг чиг.Өвгөн тэсэлгүй өндийж доошоо буун Сасукэ Сасукэ гэж дуудан зочидийн өрөөнд ортол Сасукэ хөшөө шиг зогсож байлаа.Очоод хартал цэнэг нь дуусаад унтарчихаж.Өвгөн ёоооххх... гэж санаа амран буйдан дээр сууж байсанаа 5 минут ч тэсэлгүй гадуур хувтсасаа өмсөн Сасукэд зай авч хийхээр гадагшаа гарваа. Хокайдо, Ёпон,2050 он Zohiogch Enkhzolboo... Not me Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдНайман Монгол ГунигSasuke Вашингтон Консенсус ба Монгол Joker's Revenge Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр Найзууд |