Хөгшин Баабарт Хандаx нь

Вашингтон Консенсус ба Монгол

Энэ сэдвийг хөндөхийн өмнө эдийн засаг судалдаггүй уншигчиддаа Вашингтон конценц болон хөгжилд тулгуур болдог институцуудийн зөв бодлогуудын талаар бага зэрэг мэдээлэл өгөх нь зохистой боловуу гэж бодлоо. 

Эхлээд институц гэж юу яриад байгааг бага зэрэг тайлбарлъя. Энд яригдах институц бол хууль, дүрэм, хэлэлцээр гэх мэтийн хүмүүсийн нийгмийн харилцааны бүхий л асуудлыг шийддэг байгууллага юм. Жишээ нь төв банк бол институц, харин хүүхдийн буяны байгууллагууд бол организац болно. 
Институцүүдийг гурав ангилж болох бөгөөд эдгээрт нийгэм, улс төр, эдийн засгийн институц багтдаг. 

Дараагаар нь трансакцын зардал гэдэг хэллэгийг тодорхойлох хэрэгтэй. Трансакцын зардалд мэдээллийн зардал, хэлэлцээрийн зардал, гүйцэтгэх зардлууд багтдаг. Мэдээллийн зардлийн жишээ бол нэг хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийхдээ оруулдаг судалгааны зардал. Үүнд тухайн хөрөнгө оруулагч нэг хүнд мөнгө төлөөд тэрхүү мэдээллийг олж авах зардал гэх мэтийн зардлууд орно. Хэлэлцээрийн зардлийн нэг жишээ бол өмгөөлөгч хөлслөх, нягтлан бодогч хөлслөх, төрийн ажилтныг хахуульдах гэх мэтийн хэлэлцээр хийхэд ордог зардлууд болно. Сүүлд нь гүйцэтгэх зардал бол цагдаа, шүүх, цэрэг гэх мэтийн байгууллагуудад зарцуулагдаж байгаа зардал юм. Энэ зардалууд нь мэдээж нийт хүмүүст ашиг болдоггүйгээс гадна нийгмийн баялгийн ихэнх хувийг устгадаг юм. Жишээ нь 1970 оны Америкийн ДНБ -ны талыг трансакцын зардлууд эзэлж байсан нь жирийн Америк иргэний амьдралын стандартыг доошлуулхад хүргэсэн юм (Гол шалтгаан нь ихэнх зардал арми руу явсантай холбоотой). 

Эдийн засагч Coarse трансакцын зардал байхгүй үед тухайн эдийн засаг хамгийн их баялаг болон баялагын хувиарилалтад хүрч чадна гэж томьёолсон байдаг. Мэдээж нийгэм хэзээ ч трансакцын зардалгүй байж чадахгүй ч институцууд буюу төрийн байгууллагууд энэ трансакциын зардлуудыг хамгийн бага байлгахаар дүрмүүдээ тогтоох ёстой юм. 

Яагаад институцуудын зөв үйл ажиллагаа маш чухал вэ? 
Ихэнх эдийн засагчид энэнд санал нэгтэйгээр хариулдаг. Институц бол маш чухал. Итгэхгүй бол хоёр Солонгосыг аваад үз. Хуваагдахын өмнө яг ижил соёлтой яг ижил байгалын нөөцтэй, яг ижил хэлтэй яг ижил байсан хоёр үндэстний эдийн засгийн байдал одоо яагаад ийм өөр байна вэ? 
Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох худалдан авах паритатаар засварлагдсан орлого нь $ 25000 буюу дэлхийд 40 д орж байхад хойд Солонгос харин $1700 байна. 

Тэгвэл одоо сайн институц гэж ямар институцийг хэлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ...

Эдийн засагчид үүнд хэд хэдэн шаардлага тавьдаг. 

1. Төрийн хувийн өмчийн тухай хуулийн чанар. 
Энэ нь та хэрвээ нэг улсад жижиг үйлдвэрлэл эрхэлэхэд тэр улсын төрийн таны бизнесийгг хамгаалах чадвар юм. Жишээ нь төр эсвэл өөр этгээдүүд танаас бизнесийг чинь булааж авах өндөр магадлалтай бол тэр институц муу институц. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг түлхэхийн сацуу дотоодын үйлдвэрлэгчдийн баялаг бүтээх идэвхийг сулруулна. 

Монголд бол энэ асуудал бол маш эмзэг. Жишээ нь уул уурхайн салбарт орж ирсэн гарны хөрөнгө оруулагчдийг ашигт малтмалын хуулийн гадны байгууллагуудад тавих татвараар дарамталж бизнесийг нь авдаг. Эсвэл сайн байрлал олсон жижиг бизнес эрхлэгчдийг дарамталж байрлалыг нь авдаг рэкет болон төрийн өндөрлөгүүд. Хэрвээ ийм хэргүүд мэдэгдэхэд хууль болон цагдаагийн байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаа хэр амжилттай эсэх. Бас л, цагдаа хууль нь бузарлагдсан Монголд хүн өмчөө хамгаалах гэж үнэхээр ихийг туулна. Энийг жишээ дурдалтгүй Монгол хүн бүхэн мэднэ гэж бодож байна. 

2. Бизнес эрхэлэхэд ордог үе шатын тоо болон түүний зардал. 

Энэ бол миний бодоход Монголд хамгийн ойлгомтойгоор харагддаг зүйлүүдийн нэг. Жишээ нь Канадад нэг жижиг дэлгүүр ажиллуулахад ганц л бичиг баримт бөглөхөд хангалттай. Үүнийг интернэтээр ч хийж болно. Тэгээд л ганц цагийн л ажил. Харин Аргентинд хорин гурван үе шат байгууллагууд дамжиж байж нэг юм бүтдэг ажил. Тэгээд гүйсээр байтал гурван сараас наашгүй юм болдог (Манай Аргентин професорын хэлсэн зүйл). 

Одоо Монгол дээр бодоод үзье. Та бидний өдөр тутмын хэллэгт Ажил хөөцөлдөх гэж нэг айхтар үг байдаг. Нэг баримт бүрдүүлэх гэж энэ ч яам тэр ч яам, энэ ч цагдаа тэр ч шүүх гээд л гүйж өгнө шүү дээ. Бүүр микро төвшинд, сурагчид багшаасаа дүнгээ гаргуулна гээд өрөөнийх нь гадаа оочирлоод зогсчихно. Төрийн байгууллагуудыг бол бүр хэлээд ч хэрэггүй. Баахан оочир тэгээд их бүдүүлэг хүмүүс. Тэгэхээр дахиад л Монгол энэ шалгалтыг давсангүй. 

3. Гэрээ хэлэлцээрийг шийдвэрлэхэд гардаг цаг зардал

Энэ бол сайн боловсруулсан хуулийн тухай яригдах асуудал. Монголд бол хэлэлцээрээсээ буцдаг үзэгдэл бол байнга. Түүнчлэн худалдагдсан шүүгчдийг хахуульдаж байж л ялдаг эсвэл өмгөөлөгчдийн ажлаа удаашруулдаг эсвэл цагдаа нарийн архидаж ажил бусниулдаг гэх мэт энэ бүх нийгмийн үзэгдлүүд сул нийгмийн институцыг харуулж байх шиг. 
Дахиад л Монгол даалгавраа хийсэнгүй...

4. Засгийн газрын авилга 

Энэ бол субъектив асуудал. Хэдийгээр тийм ч Монголд бол төрийн ялзрал байгааг хэн ч хэлдэг. Авилгыг хүмүүсээс асуулт асуух журмаар хэмжих нэг арга байдаг. Жишээ нь та төрдөө итгэдэг үү ? гэх мэтээр...
Энэ асуултуудад одооны Монгол хүн болгон үгүй гэж хариулах байх гэж хувьдаа дүгнэж сууна. Үгүй бол яагаад 7 сарын 1-нд галт мөргөлдөөн болсон бэ? 
Хүмүүсийн төрдөө итгэх итгэл 0 байгаа нь ойлгомжтой. Бас л Монголын улс төрийн институц сайн байж чадсангүй. 

Одоо тэгвэл яагаад бид энэ байдлийг өөрчилж чадахгүй байгаа тухай асуудал гарч ирнэ. 

Ер нь ямар ч төрийн өндөрлөг эдийн засгийн хүч болон нэр хүндгүйгээр гарч ирдэггүй. Эдгээр гарч ирсэн өндөрлөгүүдийн гол зорилго бол тэдний хүрээллийн ашиг сонирхлыг аль болхоор ихээр тавих. Үүнийг хэрэгжүүлэхдээ тэд институцуудыг өөрсдийн эрх ашиг хамгийн их байхаар ажиллуулдаг. Энэ нь ямар ч хүнд тохиолдох зүйл. Бүх улсын удирдагчид энийг гол зорилгоо болгодог гэдэгт ухаалаг хэн ч эргэлзэхгүй. Харин боловсролтой анхааралтай иргэд тэднийг хянаж байдаг нь хоёр талаас дундын хэлэлцээрт хүргэдэг. Иргэд хүчтэй боловсролтой бол удирдагчдын боломж багасна харин иргэд мунхаг харанхүй бол удирдагчдын замд хэн ч зогсохгүй. Энэ бол ардчилалын алтан дүрэм. 

Хэтэрхий их хүчтэй болчихсон засаглалыг яагаад эргүүлж авахад цус урсгадаг вэ? 

Иргэд эрх мэдлийг буцааж авахад дараа нь удирдагчдыг шүүх, яллах айдас бүх удирдагчдад байдаг. Тийм болохоор нэг тоталитар дэглэм тогтсон л бол тэр чигтээ тэр удирдагч үхтэл эсвэл том цуст бослого болтол үргэлжилдэг. Жишээ нь Зимбабвэгийн ерөнхийлөгч Robert MUGABE одоо эрх мэдлээ тавьбал түүнд иргэд алах ял оноох нь зайлшгүй. Энийг тэр мэдэж байгаа болохоор амьдрахыг хүсэж байсан цагт тэр хэзээ ч огцрохгүй. Хангалттай хөрөнгө хуримтлуулсан тэр одоо болъё гэж хүссэн ч энэ айдас түүнийг зогсооно. Монголыг бодож үзэх юм бол яг л ижилхэн байдал үүсчихсэн байгаа. 7 сарын 1 бол миний бодлоор тэдэнд энэ айдас маш ихээр хуримтлагдсаныг ил тод харуулж байх шиг. Харамсалтай нь энэ хүмүүс шүүгдэх тэр үеийг богинохон хугацаагаар л хойшлуулсан гэдгээ ухаарахгүй байгаа нь. Тэд хэчнээн их холдуулна төдий чинээ иргэд уурсана. Уурссан иргэдийн шүүх улам хатуурахыг ойлгодог ухаантай байсан бол тэд болих ёстой байсан юм. 

Дараагаар нь... Монгол яах вэ??? 

Институцуудээ сайжруулах...!!! гэж нэгэн дуугаар сайн эдийн засагчид орилолдоно. 

Одоо харин гарчигаа нэг хараад, Вашингтон конценцийг тайлбарлах гэж оролдьё. 1980 аад оны дундуур хөгжингүй орнууд тухайлбал Дэлхийн банк болон АНУ-гийн Холбооны сан эдийн засгийн зөв бодлого буюу Вашингтон конценцийг томьёолсон юм.

Үүнд:
  Fiscal discipline
Нийгмийн зардлыгReorientation of public expenditure
Татварын шинэчлэлт
Хүүгийн түвшний либералчлал
Валютын ханшны либералчлал
Худалдааны либералчлал
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын нээлттэй байдал
Өмч хувьчлал
Deregulation
Өмчийн эрхийн аюулгүй байдал

Нэгдмэл засаглал 
Авилгагүй байдал
уян хатан хөдөлмөрийн зах зээл
Олон улсын журам стандартууд
Олон улсын худладааны байгууллагуудад элсэх Adherence to WTO disciplines
Prudent capital account opening
цэвэр валютын ханшны тогтолцоо
Биеэ даасан төв банк
Нийгмийн аюулгүй байдлын сүлжээ
Зорилтот ядуурлын бууралт 


Вашингтон конценц нь сайн институцуудад байх ёстой чанаруудыг тусгадаг бөгөөд ихэнхийг нь хөгжингүй орнуудаас үлгэр авсан болно. Вашингтон конценцыг нэврүүлэх нь дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөхөд хүргэдэг нотлогдоо байгаа билээ. Одоогоор судалгаанаас үзхэд, 1990 -2004 оны хооронд Вашингтон конценцийг нэвтрүүлсэн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх жилүүдийн трэндийн өсөлтөөр дунджаар 0.75% -иар өсөж байсан юм. Харин нэвтрүүлээгүй орнууд 0.4%-ийн бууралттай байсан нь тогтоогдсон юм.








 Хэдийгээр ихэнх орнуудад Вашингтон конценц сайнаар нөлөөлсөн ч зарим орнуудад сөрөг үр дагавартай байсан тоxиолдлууд бий. 

Вашингтон конценцийг нэвтрүүлхэд саад болох зүйлс. 

- Ихэнх бүтэлгүйтсэн орнууд үүнийг хямралын үеэр нэвтрүүлсэн байдаг. Зарим хямралын үед ихэнх хөрөнгөө үүнд зарцуулах нь буцаад хямралыг дэвэргэх талтай

-Энэ олон шинэчлэлүүдийг хийхэд их хөрөнгө шаардагддаг бөгөөд зарим буурай орон сайн институц бүрдүүлэх санхүүгүй байдаг.

-Эдгээр шинэчлэлийг хийхэд институцийн сайн бүтэц хэрэгтэй байдаг. Ихэнхи буурай орон буруу институцийн бүтэцтэй байдаг.

-Мөн Вашингтон конценцийг төрийн хэмжээнд ярьдгаас бус бага түвшинд орон нутгийн институцийн бүтцийг авч хэлэлцдэггүй


-Эцэст нь хамгийн чухал буюу Хоёрдугаар гажуудлын теорем
Вашингтон конценцыг анх үүсэхэд, тэд аль бодох чадах хэмжээгээрээ буруу үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж үзсэн байдаг. Энэ нь дурын болохгүй байгаа институцийн үйл ажиллагааг конценцын дагуу өөрчил гэсэн үг юм. Энэ нь буруу ойлголт бөгөөд зарим үед нэг буруу үйл ажиллагааг сайжруулах нь нийгэмд нийтээрээ хор хүргэдэг. Зарим үед буруу үйл ажиллагаа нэвтрүүлэх нь зарим илүү буруу үйл ажиллагааг засаж байдаг. Тийм болохоор шинэчлэл хийхдээ хамгийн том болохгүй байгаа зүйлийг засаж эхлэх юм. Зассаны дараа дараачийн том болохгүй зүйлийг засах гэх мэт. Энийг харахад тийм ч хэцүү биш. 

Монголын нөхцөлд бол миний бодлоор хувын өмчийн хамгаалал бол хамгийн том асуудал юм. Дараагаар нь хараат төв банк, төрийн үнэ тогтоолт, чөлөөт худалдаа, хараат шүүх гэх мэт асуудлуудыг шийдэх. Институцуудыг томоос нь багаруу засвал хөгжил маш амархан дэлгэрнэ. Бэлэн загвар байгааг ашиглахад тийм хэцүү гэжүү? Сайн судалгаа ба чанартай хэрэгжүүлэлт байх юм бол одоогийн хямралаас гарах зам бий. Эцэст нь энэ бүхэнд хүрэхийн тулд Монгол үндэстэн удирдагчдаа сайжруулах, удирдагчдаа сайжруулхад иргэдээ сайжруулах, иргэдээ сайжруулахад боловсролоо сайжруулах, боловсролоо сайжруулахад өөрсдийгөө сайжруулах хэрэгтэй болов уу? Ганц айх зүйл нь энэ олон сайжруулалт болж амжихгүй Монгол үндэстэн мөхөх бөлгөө. Цаг байхгүй энэ үед цус урсах нь харамсалтай..





Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Найман Монгол Гуниг
Sasuke
Вашингтон Консенсус ба Монгол
Joker's Revenge
Ес-ийн тос, дөчин тавын Гутал, хорин тавын чихэр

Найзууд




:-)
 
xaax